images

Хиймэл оюун ухаанаар бүтээсэн эмээр уушгины өвчнийг анагаана

Н.Ариунсайхан

Анд нөхдийн мэдээ

2023-07-04


   Өнгөрөгч долоо хоногт хиймэл оюун ухаанаар бүтээсэн эмийг хүний ​​өвчнийг анагаах эмнэлзүйн туршилтанд оруулжээ. Тодруулбал, Хонгконгд төвтэй үйл ажиллагаа явуулдаг 400 сая гаруй долларын санхүүжилттэй биотехнологийн Insilico Medicine компани нь уушгины цоорол буюу фиброзын архаг өвчний эмчилгээнд зориулж INS018_055 нэртэй эмийг бүтээжээ. Сүүлийн хэдэн арван жилд тархалт нь нэмэгдэж байгаа энэ өвчнөөр АНУ-д одоогоор 100 мянга орчим хүн өвдсөн бөгөөд эмчлэхгүй удвал 2-5 жилийн дотор үхэлд хүргэж болзошгүй гэж Үндэсний эрүүл мэндийн хүрээлэнгээс анхааруулсан байна. Insilico Medicine-ийн үүсгэн байгуулагч Алекс Жаваронков CNBC-д өгсөн ярилцлагадаа “Тус бэлдмэл нь анхны бүрэн хиймэл ухааны тусламжтайгаар бүтээгдсэн эм гэдгээрээ онцлогтой. Бид хоёрдугаар шатны туршилтын үр дүнг ирэх жил гарна гэж хүлээж байна. Эмийн үйлчлэл, өвчний шинж тэмдэгт хэрхэн нөлөөлж байгааг тогтооход тодорхой хугацаа заах боломжгүй байна” гэжээ. Түүнчлэн тус компанийн мэргэжилтнүүд "Энэхүү бэлдмэлийг одоогоор хүний эмнэлзүйн хоёрдугаар шатан дээр туршиж үзсэн. Анх 2020 оноос эхлэн энэ төрлийн эмийг бүтээх боломжтой эсэхийг судалсан бөгөөд өвчний явцыг удаашруулж, одоогийн эмчилгээний сорилтуудыг даван туулахад нэмэртэй" гэсэн байна.

 

 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.