Хятад: Дэлхийн хамгийн том нар, усны эрчим хүчийг хослуулсан цахилгаан станц ашиглалтад орлоо
Анд нөхдийн мэдээ
2023-07-04
Хятадын Сычуань мужид дэлхийн хамгийн том ус болон нарны эрчим хүчийг хослуулсан цахилгаан станц ашиглалтад оржээ. Тус цахилгаан станц нэг сая кВт-ын хүчин чадалтай бөгөөд ижил төрлийн станцуудаас хамгийн өндөрлөг газар буюу 4600 метрт оршдогоороо онцлогтой юм. Тус цахилгаан станц жилд хоёр тэрбум кВт цаг цахилгаан үйлдвэрлэх төлөвлөгөөтэй аж. Энэ нь 600 мянга гаруй тонн стандарт илчлэг нүүрс шатаан цахилгаан эрчим хүч гарган авсантай тэнцэх ажээ. Энэ утгаараа хүрээлэн буй орчинд 1.6 сая гаруй тонн нүүрсхүчлийн хийн ялгарлыг зогсоох гэнэ. Тус цахилгаан станцын барилгын ажил өнгөрсөн оны долдугаар сарын 8-ны өдөр эхэлсэн бөгөөд 16 хавтгай дөрвөлжин километр талбайг эзэлж байгаа юм.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.