Илон Маск, Марк Зукерберг нар хөрөнгийн өсөлтөөрөө тэргүүлсээр байна
Анд нөхдийн мэдээ
2023-07-04
Энэ оны эхний хагаст АНУ-ын хөрөнгийн зах зээл нэлээд өндөр өсөлттэй гарсан бөгөөд ялангуяа Илон Маск, Марк Зукерберг зэрэг дэлхийн баячуудын хөрөнгийн үнэлгээ мэдэгдэхүйц өссөн тухай “Bloomberg News” мэдээлэв. Тус агентлагийн мэдээлснээр тэрбумтнуудын индексээр дэлхийн хамгийн баян 500 хүний хөрөнгө оны эхний хагаст 852 тэрбум доллараар нэмэгдсэн байна. Улмаар 2020 оны хоёрдугаар хагасаас эхэлсэн цар тахлын хямралыг даван туулсны дараах хамгийн өндөр өсөлт болж байгаа тухай онцлон дурджээ. Ялангуяа хиймэл оюун ухаан нь технологийн хувьцаанд хөрөнгө оруулалт хийх итгэл найдварыг бий болсноор автомат жолоодлоготой автомашин зэрэг шинэ технологи нэвтрүүлсэн “Tesla” болон томоохон технологийн компаниудын хувьцааны үнэ огцом өссөн ажээ. Дэлхийн хамгийн баян хүн болох “Tesla” компанийн захирал Илон Маск зургаан сарын дотор хөрөнгөө 96.6 тэрбум доллараар нэмэгдүүлсэн бол “Meta Platform”-ын гүйцэтгэх захирал Марк Зукербергийн хөрөнгө 58.9 тэрбум доллараар нэмэгдсэн байна. Нөгөө талаар хөрөнгө нь хамгийн их буурсан хүн бол Энэтхэгийн “Adani” группын ерөнхийлөгч Гаутам Адани юм. Зургаан сарын дотор түүний хөрөнгө 60.2 тэрбум доллараар буурсан нь АНУ-ын “Hindenburg Research” байгууллага өнгөрсөн нэгдүгээр сард гаргасан тайландаа “Adani” групп хувьцааны үнийн залилан хийж нягтлан бодох бүртгэлийг хуурамчаар үйлдсэн тухай дурдсантай холбоотой ажээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.