Уурхайг зочид буудал болгожээ
Анд нөхдийн мэдээ
2023-07-04
Их Британид газрын гадаргаас доош 419 метрийн гүнд зочид буудал байгуулжээ. Ингэхдээ ашиглалт нь дууссан "Victorian Slate" уурхайг зочид буудал болгон хувиргаад дэлхийн хамгийн гүнд унтаж амрахыг хүмүүст санал болгож буй. Сонирхолтой нь тус зочид буудал долоо хоногт ердөө ганцхан удаа үйлчлүүлэгчид хүлээн авдаг байна. Газрын гүнд унтаж амрахыг хүссэн хүмүүс зөвхөн бямба гарагаас ням гарагт шилжих шөнө тус зочид буудалд хоноглож болно. Үйлчлүүлэгчийг бямба гарагийн үдээс хойш 17 цагт уурхайн гүн рүү дэлхийн хамгийн урт цахилгаан шатаар 45 минут авч яваад маргааш өглөөнийх нь 10:00-10:30 цагийн хооронд буцаан газар дээр гаргаж ирдэг аж. Зочид буудал нь өглөө, оройн хоолоор үйлчлэх бөгөөд хоёр хүний ортой дөрвөн бүхээг эсвэл жижиг агуйд хоноглох сонголттой. Бүхээгт хоноход 350 доллар, агуйд бол 550 доллар төлнө. Энэ нь хоёр хүн хоноглох хөлс хэдий ч хэрэв та ганцаараа очвол төлбөрөө хугаслуулах боломжгүй аж. Мөн агуйн гүнд 10-12 хэмийн дулаан бөгөөд чөлөөтэй алхаж явах боломжтойгоос гадна өрөөнүүдэд цахилгаан халаагуур тавьжээ. Энэ зочид буудлын нэрийг "Go Below" гэх бөгөөд Уэльсийн Snowdonia уулсын 419 метрийн гүнд оршдог. Энэ нь Лондоны "Shard" барилгын өндрөөс ч гүн гэсэн үг юм.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.