images

Дэлхийн роботын бага хурал ирэх сард Бээжинд болно

Б.Бадамзул

Анд нөхдийн мэдээ

2023-07-05


   Дэлхийн роботын бага хурал ирэх сарын 16-22-нд Хятадын нийслэл Бээжинд болно. Бага хурал форум, үзэсгэлэн, тэмцээн гэсэн гурван үндсэн хэсгээс бүрдэх бөгөөд сүүлийн үеийн роботуудыг үзэсгэлэнд танилцуулах юм. Энэ жилийн хурлаар робот технологи, үйлдвэрлэлийн зах зээлийн чиг хандлагад анхаарлаа төвлөрүүлж, роботыг инновацын янз бүрийн салбарт хэрэглэх хувилбаруудын талаар хэлэлцэж, өндөр түвшний Brain-computer-ийн интерфейс, хүн болон машины хамтын ажиллагааны тэмцээн зохион байгуулах юм. ​​Тус үзэсгэлэнд хөдөө аж ахуй, эмнэлгийн болон эрүүл мэндийн тусламж үйлчилгээ, өндөр настны үйлчилгээ зэрэг роботтой холбоотой арван салбарын робот үйлдвэрлэгч гадаад, дотоодын 100 гаруй төлөөлөгч ирж, 500 гаруй үзүүлэн дэлгэх ажээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.