АНУ: Украины дайны хямралыг зохицуулахад Энэтхэг улс чухал үүрэг гүйцэтгэнэ
Анд нөхдийн мэдээ
2023-07-06
Энэ жил “Их 20”-ийн бүлгийг тэргүүлж буй Энэтхэг улс Украины дайныг шийдвэрлэх арга замыг олоход чухал үүрэг гүйцэтгэж чадна гэж АНУ-аас Украинд суугаа Элчин сайд Брижит Бринк мэдэгдэв. Элчин сайд Энэтхэгийн хэвлэл мэдээллийнхэнд зориулсан цахим хэвлэлийн бага хурал дээр хэлэхдээ, Энэтхэг улс энэ дайнд эдийн засгийн хувьд сөргөөр нөлөөлж буй хөгжиж буй орнуудын дуу хоолой болж байгааг онцолжээ. Энэтхэг улс ирэх есдүгээр сард Шинэ Делид болох “Их 20”-ийн дээд хэмжээний уулзалтад бэлтгэж байна. Гэхдээ тус улс өнөөг хүртэл Оросын үйлдлийг ил тодоор шүүмжилж байгаагүй бөгөөд НҮБ Оросыг буруушаах тогтоол гаргасныг дэмжээгүй гэж “Hindustan Times” сонин мэдээлэв. Мөн Элчин сайд "Энэ жил “Их 20”-ийг толгойлж буй Энэтхэгийн манлайлал нь Украин зэрэг улс орнуудыг оролцуулан дэлхийн хэмжээний арга хэмжээг тодорхойлоход чухал ач холбогдолтой" хэмээн онцлон тэмдэглэжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.