images

Тайвань улсад сургууль төгсөөд үлдэж ажиллах оюутнуудад тэтгэлэг олгоно

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2023-07-06


   Ирэх жилээс Тайваньд их, дээд сургуульд суралцаж төгсөөд тус улсад үлдэх амлалт өгсөн гадаадын 10 мянган оюутанд дөрвөн жилийн тэтгэлэг олгох шийдвэрийг Тайванийн Засгийн газар гаргажээ. Тус улсын ерөнхийлөгч Цай Инь Вэн техник, технологийн боловсон хүчний хомсдлыг арилгахын тулд энэхүү бодлогыг хэрэгжүүлэхээр шийдсэнээ мэдэгдэв. Улмаар 10 мянган гадаадын оюутанд дөрвөн жилийн хугацаанд тэтгэлэг олгох бодлого нь гадаадын шилдэг авьяастныг татахад тоон болон чанарын хувьд тустай болохыг онцолжээ. Тус улсын Боловсролын сайд Пан Вон Жунг энэхүү бодлогыг тайлбарлахдаа Тайваньд төрөлт багасаж, техник, технологийн боловсон хүчний хомсдол нүүрлэж байгаа энэ цаг үед гадаад оюутнуудад тэтгэлэг олгох бодлогыг яамд хоорондын зөвшилцлийн үндсэн дээр шийдвэрлэсэн тухай хэлсэн байна. Тайвань бол дэлхийн хамгийн том хагас дамжуулагчийн үйлдвэрлэлийн хүчирхэг төв бөгөөд хагас дамжуулагч, шинэ технологи, мэдээлэл, харилцаа холбооны салбар зэрэг өндөр технологийн салбаруудад ажиллах хүчний хомсдолд орж байгаа ажээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.