Сингапурт өндөр настнуудыг автын ослоос сэргийлэх арга олсноо хэрэгжүүлж эхлэв
Анд нөхдийн мэдээ
2023-07-07
Сингапур улс өндөр настнууд зам тээврийн осолд ихээр өртөж байгаагаас сэргийлэх үүднээс 2014 оноос хойш янз бүрийн бодлого хэрэгжүүлж ирсэн бөгөөд энэ ажлын хүрээнд “Silver zone” байгуулж эхлээд байна. Мэргэжилтнүүд өндөр настны алхалтын хэв маяг, осол ихтэй газруудын замын хөдөлгөөний ачаалал зэргийг тооцон үзээд тус бүсийг байгуулсан бөгөөд нэг газарт ийм бүсийг бүрэн байгуулж дуусгахад нэг жил шаардлагатай гэжээ. Өндөр настан голлосон олон явган зорчигчидтой байсан зам нь “Silver zone” байгуулсны дараа өнгө төрхөө бүрэн өөрчилсөн байна. Замын төв хэсгийг зүлэгжүүлж, үндсэн замыг нарийсгажээ. Улмаар замын зорчих хэсгийг мурийлгаж тахируулан байгуулж, 40-50 метрийн зайтай хурд сааруулагч суулгасан аж. Мөн хурдны дээд хязгаарыг 40 км/цаг болгож явган хүний гарц дахь ногоон гэрлийн асах хугацааг хэдэн арван секундээр нэмэгдүүлсэн байна. Зам нь нарийхан, бас мурийж тахиралдсан байдлаар байгуулсан тул замын хажууд машин тавих боломжгүй болсон ажээ. Энэ мэтээр тус улсын 30 орчим газарт “Silver zone” байгуулсан бөгөөд цаашид 2025 он гэхэд 20-ийг нэмж, 50-д хүргэх төлөвлөгөөтэй ажиллаж байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.