images

Шинэ гардийн цолыг 82 настай "Саятан жолооч" нэг сая төгрөгөөр мялаахаа мэдэгдэв

Duuren.Life

Чихэнд чимэгтэй

2023-07-12


   Хүчит бөхийн барилдаанд найм давж үзүүрлэн Монгол улсын гарди цол хүртээд буй Цэдэнсодномын Бямба-Отгонд тун удалгүй ар араасаа хөврөх нь зайлшгүй бэлгийн цувааг Өвөрхангайн өвгөн жолооч эхлүүллээ. Өдгөө тус аймгийн Арвайхээр сумын I багт сууж буй Жаргалын Норовренчин үзүүр түрүүний барилдаан өндөрлөхтэй зэрэгцэн шинэхэн гарьд Ц.Бямба-Отгонд нэг сая төгрөг бэлэглэхээр шийдсэнээ мэдэгджээ. Өвөрхангай аймгийн Төгрөг сумын уугуул Ж.Норовренчин гуай аймгийн 15 дугаар баазад насаараа ажиллан “Онц тээвэрчин”, “Саятан жолооч” цол, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон хүртсэн ахмад тээвэрчин юм. Хуучин нийгмийн үед “Саятан жолооч” цолыг нэг сая километр явж ачаа бараа тээвэрлэсэн жолоочид олгодог байсан билээ. Ж.Норовренчин гуай Ц.Бямба-Отгон гардийн цолны найран дээр уг бэлгээ гардуулна гэдгээ үр хүүхдүүдээрээ дамжуулан манай сайтад мэдээллээ.               

 

 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.