images

Монгол, Энэтхэгийн цэргүүд хамтарсан сургуулилт хийнэ

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2023-07-17


   Монгол, Энэтхэгийн хамтарсан 15 дахь удаагийн “Nomadic Elephant-2023” цэргийн сургуулилт өнөөдөр Улаанбаатар хотод эхэлнэ. Тус сургуулилтад хамрагдахаар Энэтхэгийн армийн 43 хүний бүрэлдэхүүнтэй баг өчигдөр манай улсыг зорьсон талаар "India Times" сайтад мэдээлжээ. Сургуулилт энэ сарыг дуустал үргэлжлэх бөгөөд Монголын талаас Зэвсэгт хүчний 084 дүгээр ангийн алба хаагчид, Энэтхэгийн талаас ядган цэргийн “Jammu and Kashmir Light Infantry” ангийн алба хаагчид оролцох юм. Энэхүү сургуулилт нь хоёр армийн тогтвортой хамтын харилцааг бий болгох, харилцан туршлага солилцож найрамдалт харилцааг хөгжүүлэх зорилготой бөгөөд уулархаг нутаг дахь терроризмын эсрэг үйл ажиллагаанд чиглэнэ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.