images

Хойд туйлд судалгаа хийхээр Туркийн гурав дахь экспедиц хөдөллөө

Б.Бадамзул

Анд нөхдийн мэдээ

2023-07-18


   Туркийн Үндэсний арктикийн шинжлэх ухааны экспедиц гурав дахь удаагаа Хойд туйлд судалгаа хийхээр Истанбулаас Норвегийн Тромсо хотод очлоо. Тус экспедиц Норвегийн далбаатай “Polar Xplorer” хэмээх 62 метр урттай судалгааны хөлөг онгоцыг хөлөглөн Хойд мөсөн далайн Баренцын тэнгист нэг сарын хугацаанд шинжлэх ухааны судалгаа хийх ажээ.Тэд аяллаа хойд өргөргийн 71 градусаас эхлүүлж 82 градусын өргөрөг хүртэл явна. Энэ судалгааны зорилго нь Хойд туйлын экосистем, дэлхийн дулааралд үзүүлэх нөлөөг судлах, худалдааны шинэ зам гаргах боломжийг эрэн хайх юм.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.