Америк, Япон, Өмнөд Солонгосын гурван талт уулзалт болно
Анд нөхдийн мэдээ
2023-07-31
АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден ирэх наймдугаар сарын 18-нд гурван улсын дээд хэмжээний уулзалт зохион байгуулж Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Юн Сок Ёль, Японы ерөнхий сайд Фүмио Кишида нартай уулзахаар болсноо зарлалаа. Тэд Вашингтон хотын баруун хойно орших “Camp David” эдлэнд уулзаж Энэтхэг-Номхон далайн бүсэд гурван улсын хамтын ажиллагааг өргөжүүлэх, Хойд Солонгосын өдөөн хатгалтад ямар хариу барих талаар хэлэлцэх ажээ. Мөн тус дээд хэмжээний уулзалтаар бүс нутаг, дэлхий дахины аюулгүй байдалд тулгарсан сорилтууд, эдийн засгийн хөгжил цэцэглэлтийн асуудлуудыг хөндөнө. .
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.