images

Он гарснаас хойш Хятад-Европын ачааны галт тэрэг 10 мянган удаа зорчиж нэг сая чингэлэг ачаа зөөжээ

Б.Бадамзул

Анд нөхдийн мэдээ

2023-07-31


   Хятад-Европын ачааны галт тэрэг өнгөрөгч бямба гарагийн байдлаар буюу энэ оны эхний долоон сард 10 мянган удаа зорчиж, 1.08 сая гаруй чингэлэг ачаа тээвэрлэжээ. Энэ нь өмнөх онтой харьцуулахад 22 хоногийн өмнө 10 мянган удаа зорчиж, 27 хувиар их ачаа тээвэрлэсэн үзүүлэлт болохыг Хятадын Төрийн төмөр замын группээс мэдээлэв. Хятад-Европыг холбосон 86 чиглэлийн ачаа тээврийн төмөр зам байдаг бөгөөд цагт 120 км хүртэл хурдалдаг байна. Тухайлбал, 2017 оноос энэ оны зургадугаар сарын сүүлч хүртэлх хугацаанд Хятадын ачааны галт тэрэг Европын 25 орны 216 хотод хүрч, 73 мянган удаа зорчихдоо 6.9 сая чингэлэг ачаа тээвэрлэжээ. Хятадаас Европын орнууд руу гол төлөв жимс, цахилгаан бараа, арьс арчилгааны бүтээгдэхүүн тээвэрлэдэг аж.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.