Японд болох технологийн үзэсгэлэнд оролцохоор бүртгүүлсэн анхны гадаадын улс Өмнөд Солонгос болов
Анд нөхдийн мэдээ
2023-07-31
Японы Осака хотод 2025 онд болох "World Exposition in Osaka" үзэсгэлэнд оролцохоор бүртгүүлсэн анхны гадаадын улс Өмнөд Солонгос боллоо. Одоогийн байдлаар Японы тэргүүлэх компаниуд үзэсгэлэнд оролцохоор бүртгүүлж өөр өөрийн павильоноо аваад буй. Анх 1970 онд Ази тивдээ анхдагч болон зохиогдож байсан Осакагийн үзэсгэлэн нь улсынхаа эдийн засгийн хурдацтай өсөлтийн бэлгэ тэмдэг болдог бөгөөд 2025 оны дөрөвдүгээр сарын 23-наас аравдугаар сарын 23 хүртэл 184 хоног үргэлжилнэ. Харин зорилго нь эдийн засгийн тогтвортой өсөлт, хөгжлийг хангаж, дэлхий дахины үйлдвэрлэгчдийг шинэ санаа, инновацаа хуваалцах талбарыг бий болгох юм. Тус үзэсгэлэнд дэлхийн шилдэг технологийн компани, автомашин, нисдэг тэрэг үйлдвэрлэгчид оролцож нисдэг такси зэрэг шинэ бүтээгдэхүүнээ танилцуулахаа зарласан билээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.