Мишель Ио 61 насандаа гэрлэв
Анд нөхдийн мэдээ
2023-08-01
Малайзын жүжигчин 61 настай Мишель Ио “Ferrari” компанийн гүйцэтгэх захирал асан Жан Тодтой гэрлэжээ. Тэрбээр цахим хуудсандаа хуримын зургаа нийтэлж "19 жил үерхлээ. Одоо бид гэрлэсэн. Биднийг ойлгож, хайрлаж ирсэн хүн бүхэнд баярлалаа" гэж бичжээ. Хатагтай Мишель нь 1980-1990-ээд онд "Yes, Madam", "Цагдаагийн түүх" зэрэг Хонгконг кинонд тоглож алдрын зэрэгт хүрсэн юм. Тэд Швейцарын Женев хотноо хуримын ёслолоо хийсэн бөгөөд цахим хуудсандаа хуримын бөгж солилцож, баяр хөөртэйгөөр гараа өргөж буй төрх, мөн зүрхэн хэлбэртэй дэлбээнүүдээр чимэглэсэн орон дээр хэвтэж буй зургаа нийтэлсэн байна. Мөн тэрбээр өөрийн тоглосон "007 Never Die" киноны хэсгээр хуримын ёслолын зурагт хуудсаа чимэглэсэн байна. Тус киноны мотоцикль унаж буй хэсэг дээрх гол дүрийн жүжигчин Пирс Броснаны нүүр царайг эр нөхөр Тод-ын царайгаар сольж, киноны нэрийг "Хайр хэзээ ч үхдэггүй" болгон өөрчилжээ. Тэрбээр 2004 оны 6 дугаар сарын 4-нд Шанхай хотод Тодтой анх танилцаж, түүнээс хойш хоёрын дараа гэрлэх санал хүээн авч байснаа дурссан аж. Өнгөрсөн гуравдугаар сард болсон 95 дахь удаагийн Оскарын шагнал гардуулах ёслолын үеэр тэрбээр " Everything Everywhere All at Once" киногоороо "Шилдэг эмэгтэй дүр" номинацид Оскарын шагнал хүртсэн анхны эмэгтэй Ази жүжигчин болсон юм.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.