Пост Мэлоун: Хамгийн хүчтэй, хамгийн сорилт шаардсан, хамгийн өгөөжтэй ажил
Анд нөхдийн мэдээ
2023-08-01
Поп од Пост Мэлоун өнгөрсөн сарын 28-ны өдөр "Austin" нэртэй тав дахь цомгоо гаргасан тухай “Universal Music” мэдээлжээ. Тэрбээр цомогтоо багтсан бүх дуун дээр гитар тоглосон бөгөөд шинэ цомгоо "Хамгийн хүчтэй, хамгийн сорилт шаардсан, хамгийн өгөөжтэй ажил" хэмээн танилцуулсан байна. Өнгөрсөн сарын 24-нд нээлтээ хийсэн "Өглөө" дууны клип нь Шотландын үзэсгэлэнт байгалийг зурагласан нь олны талархлыг хүлээсэн юм. Тэрбээр өнгөрсөн сарын 18-нд “Нью-Йорк Таймс” сонины үдэшлэг дээр гэнэт гарч ирж үнэгүй тоглолт хийсэн бөгөөд энэ үедээ "Overdrive" нэртэй шинэ дуугаа анх удаа олонд хүргэжээ. Пост Мэлоуны 2016 онд гаргасан "Stoney" анхны цомог нь “Billboard 200” жагсаалтын гуравдугаарт орж, дараа нь 2018 онд “Beerbongs & bentleys” цомог гаргаж, мөн 2019 онд гаргасан “Hollywood's Bleeding” нэртэй гурав дахь цомог нь “Billboard 200”-ийн нэгдүгээрт орсон юм. Тэрбээр ирэх есдүгээр сарын 23-нд Өмнөд Солонгост тоглолтоо хийхээр болсон байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.