3000 жилийн өмнө сумны зэвийг солирын төмрөөр хийдэг байжээ
Анд нөхдийн мэдээ
2023-08-02
Швейцарын Бернийн их сургуулийн хамтарсан судалгааны баг тус улсын түүхэн дурсгалт газраас олдсон сумны зэвийг нарийвчлан судалж гаргасан үр дүнгийн талаар “Journal of Archaeological Science” сэтгүүлд нийтэлжээ. Тус судалгаагаар 3000 жилийн өмнө бүтээгдсэн сумны зэвийг сансраас унасан солироос гаргаж авсан төмрөөр хийсэн болохыг тогтоосон байна. Анх XIX зуунд тус улсын Биел нуурын ойролцоогоос олдсон 2,9 грамм жинтэй сумны зэв нь Хүрэл зэвсгийн хожуу үе буюу МЭӨ 900-800 онд бүтээгдсэн буюу 3000 орчим жилийн өмнөх дурсгал болохыг тогтоосон байна. Судалгааны багийнхан сумны зэвийг шинжилсний үр дүнд солируудад агуулагдах төмөр, никель болон зөвхөн сансарт үүсдэг изотоп болох aluminum-26 байгааг баталжээ. Төмөр зэвсгийн үеэс солирын төмрийг ашигласан жишээ Турк, Грек, Сири, Ирак, Ливан, Египет, Иран, Орос, Хятадад бүртгэгдсэн байдаг. Улмаар археологичид, эрдэмтэд бусад эртний олдворууд ч солирын орцоор хийгдсэн эсэхийг тогтоох судалгааг үргэлжлүүлэн хийж байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.