АНУ-д хууль бусаар орж ирсэн эртний олдворуудыг Италид буцаан олгов
Анд нөхдийн мэдээ
2023-08-14
Италиас хууль бусаар хил давуулан авч одсон 266 эртний эдлэлийг АНУ тус улсад буцаан өгсөн тухай “Reuters” агентлаг мэдээлэв. Энэ талаар Италийн хууль шүүхийн байгууллагаас мэдэгдэл гаргаж, олдворуудыг буцааж өгсөн нь Итали, Америкийн хууль, шүүхийн байгууллагуудын хамтын ажиллагааны үр дүн хэмээн тайлбарлажээ. Тэдгээр олдворуудад хөшөө дурсгал, мөнгөн зоос, тэр дундаа 3000 жилийн настай вааран савууд багтаж байгаа бөгөөд эдгээр нь хэдэн арван сая еврогийн үнэтэй тухай тус агентлаг мэдээлэв. Хамгийн эртний олдворуудад Виллановагийн үе буюу МЭӨ 1000-750 оны үеийн, мөн цаашлаад Ромын эзэнт гүрний үе буюу МЭӨ 27-МЭ 476 оны үеийн олдворууд багтжээ. Тэдгээр олдворуудын ихэнх нь 1990-ээд оны үед олон улсын хууль бус наймааны сүлжээгээр АНУ руу гарсан байна. Эдгээрийн зарим нь Техас мужийн Хьюстон хотын музейд хадгалагдаж байсан тухай Италийн Соёлын яам мэдээлэв.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.