images

Их Британи: Далайн эргийн хадан хясаан дээр гацсан хонийг аврав

Б.Бадамзул

Анд нөхдийн мэдээ

2023-08-17


   Их Британийн иргэн 51 настай Крис Окслэд-Арнотт наймдугаар сарын 7-нд далайн эргээр эхнэртэйгээ зугаалж яваад хадан хясаан дээрээс бууж чадахгүй гацсан хонийг аварсан нь дэлхийн хэвлэл мэдээллийн томоохон хэрэгслүүдийн тэргүүн нүүрэнд гарав. Английн Першор хотын оршин суугч тэрбээр туршлагатай уулчин тулдаа далайн усаар хүрээлэгдсэн хадан хясаа руу авирч хонийг мөрөн дээрээ үүрч аюулгүй доош буулгаж чаджээ. Тэд далайн эргээр алхаж явахдаа гар утсан дээрээ зургаа авч түүнийгээ үзтэл ард нь ямар нэгэн цагаан гэрэл шиг зүйл байхыг анзаарч улмаар тэр нь хонь болохыг мэдсэн гэнэ. Ингээд К.Арнотт түүнийг аврахаар шийдсэн бөгөөд энэ тухайгаа “Хясааны ирмэгт байсан тэр эм хонь шалба норж, нэлээд эцсэн байсан” хэмээн хэвлэлд ярьжээ. Мөн тэрбээр хад нойтноос гадна асга чулуу нь зарим газраа зайтай байсан учраас хонийг үүрээд харайж гарахаас өөр арга байгаагүй тухай хуваалцсан юм. Харин хонь огт бэртэж гэмтээгүй, маш тайван байсан гэсэн бөгөөд "Хонь гарцаагүй их өлссөн байх учиртай" хэмээсэн байна.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.