images

Хятад улс Казахстаны хамгийн том худалдааны түнш болжээ

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2023-08-21


   Хятад улс энэ оны эхний хагаст Казахстаны хамгийн том худалдааны түнш болжээ. Казахстаны Засгийн газрын мэдээлснээр, энэ оны нэгдүгээр сараас зургаадугаар сар хүртэл Хятад, Казахстаны худалдаа өнгөрсөн оны мөн үеэс 20.5 хувиар нэмэгдэж, 13.6 тэрбум долларт хүрсэн нь Казахстаны нийт худалдааны 20.2 хувийг эзэлж буй ажээ. Төв Азийн эрчим хүчний хүчирхэг гүрэн Казахстаны худалдааны хамгийн том тэргүүлэх түнш нь ОХУ байсан бол одоо Хятад улс түүний орыг эзэлж Орос улс хоёрдугаарт орох боллоо. Энэ оны эхний хагаст Орос, Казахстаны худалдаа өнгөрсөн оны мөн үеийнхээс 3.7 хувиар нэмэгдэж, 12.7 тэрбум долларт хүрсэн нь Казахстаны нийт худалдааны 18 хувийг эзэлж байна. Орос руу хийсэн экспорт 1.4 дахин өссөн бол харин импорт 10 хувиар буурч 7.8 тэрбум доллар болжээ. Казахстаны гурав дахь том худалдааны түнш нь Итали байв. Италитай хийсэн худалдааны хэмжээ өнгөрсөн оныхоос 1.5 хувиар буурч, 7.9 тэрбум долларт хүрчээ. Казахстаны Итали руу хийсэн экспортын хэмжээ 7.2 тэрбум доллар болсон нь өнгөрсөн оны мөн үеэс 4.3 хувиар буурсан байна.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.