images

Дани болон Нидерланд улс Украинд F-16 сөнөөгч онгоц нийлүүлэхээр болов

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2023-08-22


   Дани улсад айлчилж байгаа Украины ерөнхийлөгч Владимир Зеленский нийслэл Копенгаген хотын Парламентын ордны өмнөх индэр дээрээс “Үнэн бидний талд байгаа учраас бид ялна” хэмээн онцолсон байна. Улмаар "Бид хамтын ажиллагаагаар ялалтыг нотлох нь чухал" гээд Украины ялалт нь Европын орнууд болон ардчилсан орнуудын "нийтлэг ялалт" болно гэжээ. Дани, Нидерланд хоёр улс АНУ-д үйлдвэрлэсэн тус тусын F-16 сөнөөгч онгоцуудаа нисгэгчдийн сургалт дууссан даруйд Украинд нийлүүлнэ гэдгээ мэдэгдсэн байна. АНУ мөн F-16 онгоцуудыг Украинд нийлүүлэхийг зөвшөөрчээ. Данийн засгийн газар Украинд нийт 19 F-16 онгоц нийлүүлэхээр төлөвлөж байгаа бөгөөд оны эцэс гэхэд зургаа, ирэх онд найм, 2025 он гэхэд таван F-16 онгоц өгөхөөр болсон байна. Энэ үеэр Дани улсад суугаа ОХУ-ын элчин сайд Владимир Барбин хэвлэлд өгсөн ярилцлагадаа "Дани улс 19 ширхэг F-16 онгоцыг Украинд нийлүүлэхээр болсон нь нөхцөл байдлыг улам хурцатгаж байна" гэж эсэргүүцэл илэрхийлжээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.