images

Наранцэцгийн талбайд ер бусын сэрэмжлүүлэг самбар байрлуулжээ

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2023-08-24


   Английн Лондон хотоос баруун өмнө зүгт орших Хэйлинг арлын Сток жимсний фермийн наранцэцгийн талбайд нэгэн ер бусын сэрэмжлүүлэг самбар байрлуулжээ. Фермийн эзэн Сэм Вилсоны босгосон энэхүү сэрэмжлүүлэг "олон нийтийн газар нүцгэлэхийг хориглоно" гэсэн агуулгатай байсан тухай “New York Times” сонин мэдээлсэн байна. Фермийн эзэн үүнийг тайлбарлахдаа “Сүүлийн үед цахим ертөнцөд алдарших гэсэн хүмүүс манай наранцэцгийн талбайд ихээр ирж зураг авахуулах болсон. Асуудлын гол нь тэдний ихэнх нь нүцгэн зураг авахуулдаг” гэжээ. Улмаар тэрбээр фермийн цахим хуудсаараа дамжуулан энэхүү наранцэцгийн талбай бол хүмүүс гэр бүлээрээ, үр хүүхдүүдтэйгээ ирж амарч салхилдаг газар болохыг хэлээд ийм газар ирж нүцгэлэхгүй байхыг анхааруулжээ. Мөн ийм ёс бусын үйлдлийг бага насны хүүхдэд харуулах нь тийм таатай зүйл биш болохыг хэлсэн байна. Нүцгэлэхийг хориглосон анхааруулга самбар босгосны дараа ийм үйлдэх гарах нь багассан гэнэ. Мөн үүнээс гадна нүцгэн зургаа авахуулж болох тусгай орон зай гаргаж хүмүүст үйлчилж өгөхийг хүссэн хүсэлт ирж байгаа ажээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.