images

Дэлхийн Төв банкны ерөнхийлөгч нарын бага хурал болно

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2023-08-24


   Өнөөдөр АНУ-ын баруун хэсгийн хөдөө тосгонд эхлэх нэгэн арга хэмжээнд дэлхийн санхүүгийн салбарынхан анхаарлаа хандуулж байна. Энэ нь пүрэв гарагаас эхлэн гурван өдрийн турш зохион байгуулагдах "Дэлхийн Төв банкны ерөнхийлөгч нарын бага хурал" гэж нэрлэгддэг "Jackson Hole Meeting" болох юм. Хуралд АНУ-ын Холбооны нөөцийн зөвлөлийн захирал Жером Пауэлл "Дэлхийн эдийн засгийн бүтцийн өөрчлөлт" сэдвээр үндсэн илтгэл тавих ажээ. “Jackson Hole Meeting” нь АНУ-ын Холбооны нөөцийн 12 салбарын нэг болох Канзас Сити хотын Холбооны нөөцийн банкнаас жил бүр зохион байгуулдаг эдийн засгийн бодлогын мэтгэлцээн бөгөөд 1982 оноос хойш "Jackson Hole" хэмээх амралтын газар болж ирсэн уламжлалтай юм. Энэ удаагийн арга хэмжээнд Европын Төв банкны ерөнхийлөгч Кристин Лагард тэргүүтэй дэлхийн улс орнуудын Төв банкны ерөнхийлөгч нар оролцоно. Холбооны нөөцийн зөвлөлийн захирлын үндсэн илтгэл нь валютын гол орон болох АНУ-ын мөнгөний бодлогын чиг хандлагыг тодорхойлдог ажээ. Энэ жилийн илтгэлдээ Ж.Пауэлл инфляци зорилтот түвшиндээ хүрээгүй, хэмнэлтийн бодлогоос байр сууриа өөрчлөхөд эрт байна гэсэн байр суурийг баримтлах магадлал өндөр байгааг “Wall Street Journal” сэтгүүл онцолсон байна.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.