Энэтхэгийн судалгааны аппарат саран дээр амжилтай газардав
Анд нөхдийн мэдээ
2023-08-24
Энэтхэгийн Сансрын судалгааны хүрээлэнгийн зохион бүтээж хөөргөсөн “Chandrayaan 3” аппарат өчигдөр сарны өмнөд туйлд амжилттай газардлаа. Ингэснээр тус улс дэлхийн дагуул дээр мөрөө гаргасан дөрөв дэх, сарны өмнөд туйлд аппарат буулгасан анхны улс болж байна. Хөлгийг зургаадугаар сарын 14-нд хөөргөсөн бөгөөд өнгөрөгч тавны өдөр сарны тойрог замд орж хэд хэдэн удаа буух оролдлого хийсний эцэст өчигдөр сарны гадаргууд зөөлөн буулт хийжээ. ӨАБНУ-д болж буй БРИКС-ийн уулзалтад оролцож буй ерөнхий сайд Нарендра Моди уг үйл явдлыг шууд дамжуулалтаар үзсэн байна. Энэтхэг улс 2008 оноос хойш саран дээр судалгааны аппарат буулгах хоёр хөтөлбөр хэрэгжүүлсэн нь амжилт олоогүй юм. Энэ удаагийн хөтөлбөрт тус улс 90 сая доллар зарцуулсан байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.