images

Энэтхэгийн "Чандраян-3" аппарат саран дээр амжилттай газардсан явдалд ОХУ баяр хүргэв

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2023-08-24


   Өчигдөр ОХУ улс сарны өмнөд туйлд амжилттай газардсан явдалд баяр хүргэж Энэтхэгийн Засгийн газарт баярын цахилгаан илгээсэн байна. Тус улсын Сансар судлалын агентлаг (Роскосмос) мэдэгдэл гаргаж, "Чандраян-3" амжилттай газардсан явдалд баяр хүргээд "Сарыг судлах нь хүн төрөлхтөнд бүхэлдээ чухал ач холбогдолтой. Энэ нь ирээдүйд сансар огторгуйн гүнийг эзлэх платформ болж чадна" хэмээн үнэлжээ. Сарны өмнөд туйлд Энэтхэгийн "Чандраян-3" хэмээх сарны хайгуулын аппарат амжилттай газардсанаар тус улс нь АНУ, ЗХУ, БНХАУ-ын дараа саран дээр хүрсэн дөрөв дэх орон боллоо. Ялангуяа энэ удаагийн тохиолдол нь сарны өмнөд туйлд хүрсэн анхных болж бүртгэгджээ. Сарны өмнөд туйл нь мөсөн төлөвт их хэмжээний ус байх магадлалтай тул сансар огторгуйн гүнд судалгаа хийх гүүрэн гарц болох ажээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.