Японд суугаа АНУ-ын Элчин сайд Фүкүшимад очиж загас иднэ гэв
Анд нөхдийн мэдээ
2023-08-25
АНУ-ыг төлөөлөн Японд суугаа Элчин сайд Рам Эмануэл наймдугаар сарын 31-нд Фүкүшима аймагт айлчилж цөмийн реакторыг хөргөөсөн цацраг идэвхит усыг далайд цутгах шийдвэрийг дэмжиж буйгаа илэрхийлж тус нутгийн загасаар хийсэн хоол идэхээ лхагва гарагт албан ёсоор мэдээллээ. Тэрбээр “Kyodo News” агентлагт утсаар өгсөн ярилцлагадаа “Фүкүшимад очиж орон нутгийн загасчин, оршин суугчид, албаны хүмүүстэй уулзаж болж буй үйл явдлыг өөрийн биеэр дэмжинэ” гэжээ. Элчин сайд далайн эргийн дагуух Сома хотын мэйртэй хамт ресторан, далайн хүнсний захаар зочлох юм. Мөн тэрбээр 2011 оны газар хөдлөлтийн улмаас гэмтсэн Дайчи цөмийн цахилгаан станцад хөргүүрийн зорилгоор ашиглаж байсан усыг Номхон далайд цутгах Японы эл шийдвэрийг “Бүрэн цэвэршүүлсэн, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн, шинжлэх ухаанд суурилсан” гэж үзэж буйгаа хэлсэн байна. Японы энэ шийдвэрийг хөрш Өмнөд Солонгос улсын ерөнхийлөгч Юн Сок Ёль итгэж, хүндэлж хүлээн авч байгаагаа мөн илэрхийлжээ. Харин Хятадын тал энэ шийдвэрийг хүчтэй эсэргүүцэж байна. Олон улсын цөмийн эрчим хүчний агентлаг өнгөрөгч долоодугаар сард энэ асуудлыг олон улсын аюулгүй байдлын стандартад нийцэж буй, хүн болоод байгаль орчинд цацраг идэвхит нөлөө үзүүлэхгүй гэж дүгнэсэн билээ. Энэ дүгнэлтийн дараа Японы Засгийн газар эцсийн шийдвэрээ зоригтой гаргаж чадсан юм.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.