images

"Japan Airlines" компани Токио-Улаанбаатарын чиглэлд анх удаа нислэг үйлдэв

Ж.Ариунгэрэл

Анд нөхдийн мэдээ

2023-08-25


   Японы агаарын тээврийн хоёр дахь том компани болох “Japan Airlines” өчигдөр Токио-Улаанбаатарын чиглэлд анх удаа нислэг үйлдлээ. 128 жуулчин тээвэрлэсэн тус компанийн JL 9241 дугаартай онгоц Токио хотын “Нарита” нисэх буудлаас орон нутгийн цагаар 15:30 цагт хөөрч 3053 км замыг туулан Улаанбаатарт хуваарьт цагтаа буужээ. Аялал жуулчлалын хөгжлийн төвийн мэдээлснээр “Japan Airlines” компанийн дараагийн нислэг ирэх ирэх 24, 28 болон 9 дүгээр сарын 1-ний өдрүүдэд товлогдсон бөгөөд цаашид ч шууд нислэг нэмэгдэх төлөвтэй байна. 70 жилийн түүхтэй, өнөөдрийн байдлаар 224 агаарын хөлөгтэй тус компани орон нутгийн 133, олон улсын 66 чиглэлд нислэг үйлддэг, 2021 онд нийт 35 сая зорчигч тээвэрлэжээ.  

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.