images

Энэтхэг хүү дэлхийн цомын тэмцээнд аваргуудыг айлгасаар айрагдав

Б.Бадамзул

Анд нөхдийн мэдээ

2023-08-28


   Азербейжаны Баку хотноо долоодугаар сарын 30-наас наймдугаар сарын 24-ний хооронд болсон шатрын дэлхийн цомын тэмцээний эцсийн шатанд дэлхийн аварга Норвегийн тамирчин Магнус Карлсен, Энэтхэгийн их аварга Рамешбабу Прагнанандхаа нар тунаж үлдсэн билээ. Улмаар тамирчид эхний хоёр өрөгтөө тэнцсний дараа нэмэлт өрөг нүүсэнд М.Карлсен ялж, энэтхэг хүү дэд байр эзэлсэн юм. Өдгөө 18 настай Р.Прагнанандхаа нь уг тэмцээний сүүлийн шатанд үлдсэн хамгийн залуу тамирчин болсон бөгөөд гарамгай шатарчин болохоо  дэлхий нийтэд харуулав. Учир нь, тэрбээр дэлхийн чансааны хоёр, гуравдугаар байрт жагсдаг тамирчдыг хожиж, эцсийн шатанд М.Карлсентай ана мана үзэлцсэнээр шатрын спортын мэргэжилтнүүдээс өндөр үнэлгээ авлаа. Энэтхэгийн домогт тамирчин Вишванатан Ананд 2002 онд дэлхийн цомын аварга болсноос хойш тус улсын тамирчид ийм амжилт үзүүлээгүй байжээ. Иймд Энэтхэгийн ерөнхий сайд Нарендра Моди хүүд баяр хүргэсэн бөгөөд хүү дэлхийн нийтийн анхаарлын төвд байна. Банкны менежерийн хүү, эгэл амьдралтай тэрбээр 10 настайдаа дэлхийн хамгийн залуу олон улсын хэмжээний мастер болж байсан гэнэ. Харин аав, ээж нь хүүгийнхээ сонирхлыг их дэмждэг бөгөөд түүнийг гадаад руу тэмцээнд явуулах зардлыг босгохын тулд 2016 онд хандив цуглуулж байсан удаатай аж.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.