Их Британи: Пэддингтон баавгайн зургаар багц марк гаргав
Анд нөхдийн мэдээ
2023-08-28
“Пэддингтон гэдэг баавгай” номын 65 жилийн ой болж буйг тохиолдуулан Их Британийн Эзэн хааны шуудан Пэддингтон баавгайн зурагтай 10 төрлийн шуудангийн марк гаргалаа. Уг багц маркийн зургаа дээр 1970-аад онд хүүхэлдэйн киноны зураач Айвор Вүүдийн зурсан зургуудийг, дөрөв дээр нь мөн түүний 1976 онд зурж BBC телевизээр цуврал болгон гаргасан киноных нь дүрснээс буулгажээ. Харин маркийг есдүгээр сарын 5-нд худалдаалж эхэлнэ. Энэхүү перу баавгай хамгийн анх 1958 онд Майкл Бондын бичсэн “Пэддингтон гэдэг баавгай” зохиолд гарч байсан бөгөөд анх удаа дан ганц түүний зургаар шуудангийн маркны багц гаргалаа. Уг баавгайн зураг өмнө нь 2014 онд Их Британид хүүхдийн телевиз үүссэний 60 жилийн ойгоор гаргасан “Пеппа тоорой”, “Хоньчин Шон”, “Барилгачин Боб” зэрэг хүүхэлдэйн киноны зурагтай маркны багцад багтаж байжээ. Мөн Эзэн хааны шуудангийн 1994 онд гаргасан маркийн багцад багтсан түүхтэй. "Пэддингтон гэдэг баавгай" зохиолын үйл явдлаар хошин шог, хүүхэлдэйн хэд хэдэн кино бүтсэнээс 2014, 2017 онд орчин үеийн анимэйшний аргаар бүтээсэн “Пэддингтон" I, II кино гарч жүжигчин Бэн Вишоу дуу оруулсан билээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.