“Apple”-ийн анхны компьютер 200 гаруй мянган доллароор зарагдав
Анд нөхдийн мэдээ
2023-08-28
1970-аад оны дундуур “Apple” компани анх үйлдвэрлэсэн “Apple-1” компьютер дуудлага худалдаанд орж 223 мянган доллараар зарагдсан тухай Америкийн дуудлага худалдааны "RR Auctions" компани мэдээлсэн байна. Борлуулалтын анхны үнэ нь 666 доллараас эхэлсэн бөгөөд “RR Auctions” 200 мянга орчим доллараар зарагдана гэж таамаглаж байсан ч түүнээс давжээ. Энэхүү компьютер нь “Apple”-ийн үүсгэн байгуулагч Стив Жобс 1976, 1977 онд Калифорниа мужийн Лос-Алтос дахь гэрийнхээ автомашины гараашт хийсэн 200 компьютерийн нэг ажээ. Энэхүү компьютерийг эзэмшигч нь 1980 онд Массачусетс мужийн Фрамингем хотод болсон компьютерийн үзэсгэлэн худалдаанаас худалдаж авсан бөгөөд 1980-аад оны турш хэрэглэсэн байна. Энэ оны эхээр “Apple”-ийн инженерүүд уг компьютерийг засаж сэлбэн хэвийн ажилладаг болгожээ. Үүний өмнөхөн долдугаар сард 4GB багтаамжтай эхний үеийн шинэ "iPhone" гар утас дуудлага худалдаагаар 1937280 доллараар зарагдсан юм. Нэмж дурдахад, 1990-ээд онд “Apple”-аас нэг удаагийн бэлэг болгон үйлдвэрлэсэн пүүз дуудлага худалдаагаар 50 мянган доллараар зарагдсан байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.