images

АНУ-ын эдийн засагт “Барби”, “Оппенхаймер” кино, Тэйлор Свифт, Бэйонсэгийн тоглолт яаж нөлөөлөх вэ?

Б.Бадамзул

Анд нөхдийн мэдээ

2023-08-28


   Дуучин Тэйлор Свифт, Бэйонсэ нарын дэлхийг тойрсон аялан тоглолт, “Барби”, “Оппенхаймер” кино АНУ-ын эдийн засагт томоохон сэргэлт болж байгаа тухай “Bloomberg” телевиз мэдээллээ. Тодруулбал, эдгээр урлагийн бүтээлийн нөлөөгөөр энэ оны гуравдугаар улиралд тус улсын эдийн засаг 8.5 тэрбум доллароор нэмэгдэх төлөвтэй байгаа аж. Учир нь, уран бүтээлчдийн АНУ-ын хотуудад хийхээр төлөвлөсөн 50 орчим тоглолтоос 5.4 тэрбум доллар, “Барби”, “Оппенхаймер” киноны олон улсад борлуулах тасалбараас 3.1 тэрбум долларын орлого орно гэж эдийн засгийн мэргэжилтнүүд тооцоолсон байна. Улмаар 7-9 дүгээр сард тус улсын ДНБ 0.5-0.7 хувиар өснө гэж таамаглаж буй ажээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.