Английн ерөнхий сайд асан Уильям Гладстоны хүү өвөг дээдсийнхээ хүнлэг бус үйлийн төлөө уучлал гуйв
Анд нөхдийн мэдээ
2023-08-28
19 дүгээр зууны үед Карибын тэнгисийн Гайана улсад олон мянган боол эзэмшиж байсан Британийн элсэн чихэр тариалагчдын үр удам тус улсыг зорин очиж өвөг дээдсийнхээ хүнлэг бус үйлдлийн төлөө уучлалт гуйж "Боолчлол бол хүн төрөлхтний эсрэг гэмт хэрэг" хэмээн онцлон хэлсэн тухай “Associated Press” агентлаг мэдээлэв. Боолчуудыг ажиллуулдаг байсан фермийн эзэн, Британийн улс төрч Жон Гладстоны үр удам Чарльз Гладстон бусад таван хамаатны хамт өвөг дээдсийнхээ гэм нүглийн төлөө уучлалт гуйхаар Гайана улсад очсон байна. Тэрбээр Гайанагийн их сургуульд үг хэлэхдээ "Бидний өвөг дээдэс ийм гэмт үйлдэл хийж байсныг бид хүлээн зөвшөөрч, маш их ичиж байна. Тухайн үед боолчлогдож байсан хүмүүсийн үр удмаас чин сэтгэлээсээ уучлалт гуйж байна" гэжээ. Үүний өмнөхөн Гайана улсын ерөнхийлөгч Ирфан Али боолчлол явуулж байсныхаа төлөө хариуцлага хүлээж нөхөн төлбөр төлөхийг Европын орнуудаас уриалсан юм. Чарльз Гладстон уучлалт гуйж, түүний гэр бүл Гайана дахь хэд хэдэн төсөлд мөнгө хандивлана гэжээ. Мөн тэрбээр Их Британийн Засгийн газар нөхөн төлбөр төлөхийг шаардсан Карибын тэнгисийн орнуудтай ажил хэрэгч яриа хэлэлцээ эхлүүлэх ёстойг онцолсон байна. Тус улсын ерөнхийлөгч Ирфан Али тухайн өдөр Ч.Гладстоны уучлалт гуйсныг хүлээн авч "Гладстоны өвөг дээдэс Жон Гладстон тариалангийн талбай дахь боолчлолын ашиг тусыг хүртэж байснаа хүлээн зөвшөөрсөн" гэжээ. Жон Гладстон нь 19 дүгээр зуунд Гайана улсын Ямайка, Демерара хотод элсэн чихрийн том тариалан эрхэлдэг байжээ. 1823 онд түүний тариалангийн талбайд боолчуудын бослого гарсан ч бослогыг харгис хэрцгийгээр дарж, олон арван хүн амь насаа алджээ. Жон Гладстоны хүү нь Их Британийн ерөнхий сайдын албыг дөрвөн удаа хашиж байсан Уильям Гладстон ажээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.