Вьетнам: Жуулчид ихээр очдог “Үнсэлцэж буй хад”-ыг хамгаалалтад авна
Анд нөхдийн мэдээ
2023-08-28
Вьетнамын жуулчдын сонирхлыг хамгийн ихээр татдаг Халонг булан дахь “Kissing Rocks” буюу “Үнсэлцэж буй хад” нурах аюулд ороод байна. Хууль бус загас агнуур, жуулчид олноор завиар зорчих зэрэг хүний хүчин зүйлээс болж ийм байдал үүссэн тухай ВВС агентлаг мэдээлэв. Далайд зэрэгцэн орших хоёр хад яг л амрагууд үнсэлцэж байгаа мэт харагддаг тул "Kissing Rocks" хэмээн нэрлэдэг бөгөөд жуулчид хамгийн их зорин очдог газар ажээ. Тус улсын Ашигт малтмалын хүрээлэнгээс өнгөрсөн сард уг хад нурах эрсдэлтэй гэсэн тайлан гаргаж, аялал жуулчлалыг багасгах, хад руу нэвтрэхийг хориглох арга хэмжээ авахыг холбогдох төрийн байгууллагад хүсэлт гаргасан байна. Энэ тухай тус хүрээлэнгийн судлаач Хо Тиен Чеун "Хууль бус загас агнуур, зохицуулалтгүй аялал жуулчлал нь уг хадны элэгдлийг хурдасгаж байна" гэжээ. Үүний дагуу холбогдох төрийн байгууллага зохих арга хэмжээ авч тус хадыг хамгаалалтад авахаар болсон байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.