images

“Reuters”: Е.Пригожин өөрийнхөө үхлийг таамаглаж байсан

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2023-08-28


   Онгоцны ослоор учир битүүлгээр амиа алдсан Евгений Пригожин амьд сэрүүн байхдаа өөрийнхөө хувь тавиланг зөгнөсөн мэт ярилцлага өгч байсан тухай “Reuters” агентлаг мэдээлэв. "Telegram" сувгаар дөрөвдүгээр сарын 29-нд Пригожинтой хийсэн ярилцлагын бичлэгийг тус агентлаг сануулсныг үзвэл тэрбээр Оросын армийн удирдлагатай маргаантай байгаа тухайгаа, Батлан ​​хамгаалах яам үнэнийг хэлсэн хүмүүсийн аминд хүрч байгаа зэргийг илэн далангүй ярьж, Орос улс удахгүй гамшигт нэрвэгдэх болно хэмээн анхааруулж байжээ. Улмаар “Яагаад ийм илэн далангүй ярьж байгаа юм бэ гэвэл энэ улсад цаашид амьдрах хүмүүсийн өмнө үнэнийг нуух эрх надад байхгүй" гэж хэлсэн байна. Эцэст нь Пригожин "Би худлаа хэлэхгүй. Орос улс сүйрлийн ирмэг дээр байгааг үнэнээр хэлэх ёстой. Хэрэв эдгээр хөрөөний араануудыг өнөөдөр тохируулахгүй бол удахгүй онгоц агаарт дэлбэрэх болно" гэж байжээ. Энэхүү ярилцлага нь олон зуун мянган хандалт авсан бөгөөд олон цахим хэрэглэгч түүнийг өөрийнхөө үхлийг урьдчилан таамаглаж байсан тухай сэтгэгдэл үлдээсэн байна.

Эх сурвалж: "Yonhap news" агентлаг

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.