images

Франц: Сургууль дээр лалын шашны өмсгөл, хувцас өмсөхийг хориглов

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2023-08-28


   Францын Боловсролын сайд Габриэль Атталь лалын шашны уламжлалт хувцас болох “абаяа”-г сургууль дээр өмсөхийг хориглох шийдвэр гаргасан тухай Францын Засгийн газар мэдэгдлээ. Тэрбээр сургуулийн захирлуудад шинэ улирал эхлэхээс өмнө энэхүү шийдвэрээ танилцуулахаар төлөвлөж байгаагаа хэлсэн байна. Тус улс боловсрол болон шашин шүтлэгийг тусгаарлах зарчмын дагуу лалын шашинт эмэгтэйчүүдийг "хижаб" өмсөхийг өмнө нь хориглосон юм. Абаяа нь урт ханцуй бүхий нэгэн төрлийн ууж бөгөөд ихэвчлэн хар өнгөтэй байдаг. Харин хижаб нь толгой ороохын зэрэгцээ нүүр халхалдаг том алчуурыг хэлдэг билээ. Францад сүүлийн хэдэн сарын хугацаанд сургуулийн сурагч оюутнууд абая өмсөх нь түгээмэл болсон бөгөөд үүнээс болж энэхүү хувцастай холбоотой сургууль болон эцэг эхчүүдийн хооронд маргаан, зөрчилдөөн үүссэн байна. Өмнөх сайд Поп Ндиайе энэ талаар захирлуудын холбооноос тавьсан асуулгад "Бид хувцасны уртыг тодорхойлсон эцэс төгсгөлгүй жагсаалтыг нийтлэх боломжгүй" гэж хариулж байжээ. Сайд Г.Атталь ярилцлагадаа "Шашин шүтлэгийг олон нийтэд ил тод харуулсан байдлаар өмсөж зүүх нь зохимжгүй" гэсэн байна. Энэ асуудлаар зүүний үзэл баримтлалтай Францын парламентын гишүүн Клементин Отан Засгийн газрыг "Үндсэн хууль зөрчсөн" гэж шүүмжилж, "Лалын шашинтнуудыг улайран үгүйсгэж байна" гэж мэдэгджээ. Ид залуу 34 настай сайд өнгөрсөн долоодугаар сард Боловсролын сайдын албан тушаалыг авснаас хойш хийж буй анхны томоохон алхам нь энэ юм. 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.