images

Япон: Фүкүшимагийн ойролцоох Номхон далайн усанд цацраг идэвх бага байгааг тогтоов

Б.Бадамзул

Анд нөхдийн мэдээ

2023-08-28


   Японы Байгаль орчны яамнаас өчигдөр Фүкүшимагийн атомын цахилгаан станцын хөргүүрийн цэвэршүүлсэн усыг Номхон далайд асгаснаас нэг өдрийн дараах туршилтын дүнг танилцуулж, уснаас аюултай түвшинд цацраг идэвх илрээгүйг мэдээлэв. Пүрэв гарагт цахилгаан станцын хөргүүрийн усыг далайд асгаад баасан гарагийн өглөө цөмийн байгууламжийн ойролцоох 40 хүртэлх км-ээс дээж авч 11 үзүүлэлтээр шинжилжээ. Улмаар нэг литр усанд 7-8 беккерель цацраг идэвх илэрсэн нь зөвшөөрөх доод хязгаараас хавьгүй доогуур үзүүлэлт болохыг мэдээлэв. Энэ хэмжээний цацраг идэвх нь хүн, амьтан, байгаль орчинд хохирол учруулахгүй хэмээн шинжлэх ухаанд үздэг байна. 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.