images

Хятад: Бага сургуулийн хүүхдүүдэд хувиараа сургалт явуулахыг хориглоно

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2023-08-28


   Хувийн хэвшлийн сургалтыг бүрмөсөн хориглосон Хятад улс мөн цэцэрлэгийн насны хүүхдүүдэд бага ангийн хичээл урьдчилан заахыг хориглосон тухай "Синьхуа" агентлаг мэдээлэв. Мөн Ардын их хурлын Байнгын хорооны тавдугаар хуралдаанаар "Сургуулийн өмнөх боловсролын тухай хууль"-ийн төслийг хэлэлцэх асуудлын жагсаалтад оруулжээ. Уг төсөлд цэцэрлэг нь сургуулийн өмнөх насны хүүхдийн сэтгэхүй, бие бялдрын хөгжил, насны онцлогт тохирсон хүмүүжүүлэх сургалт явуулах ёстой бөгөөд бага ангийн сургалтын хөтөлбөр, арга зүйг нэвтрүүлэхгүй байхаар тусгажээ. Тус улс 2021 оны долоодугаар сард сурагчдын гэрийн даалгавар, сургалтын ачааллыг хөнгөвчлөх бодлогыг хэрэгжүүлж, эцэг эхийн эдийн засгийн ачааллыг бууруулах бодлого хэрэгжүүлэх болсон юм. Үүний үр дүнд англи хэл зэрэг чухал хичээлүүдэд сургуулиас гадуурх хувийн сургалтыг бүрэн хоригложээ. Хувийн сургалтын далд зах зээл нь эцэг эхчүүдэд ачаалал нэмж, боловсролын тэгш бус байдлыг улам хурцатгаж, чинээлэг айлын хүүхдүүд илүү сайн хувийн боловсрол эзэмшиж, амьдрал тааруу айлын хүүхдүүд бусдаасаа хоцроход хүргэдэг болохыг онцолсон байна.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.