images

Хятад: Журам зөрчсөн хүнийг хулсны баавгайн хүрээлэнд дахиж орохыг хориглов

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2023-08-29


   Хятадын Сычуань мужийн Чэндү хотын хулсны баавгайн хүрээлэнд очсон 30 настай залуу хулсны баавгайд идэх юм өгчээ. Мөн өдөр өөр нэгэн эмэгтэй самар өгсөн байна. Энэхүү үйлдэлд нь тус хүрээлэнгийн захиргаа дээрх хоёр хүнийг дахин тийш орохыг бүрмөсөн хориглосон байна. Нэн ховордсон амьтанд зөвшөөрөлгүй идэх юм өгсөн нь түүнийг гэмтээж, хордуулж болзошгүй хэмээн үзэж ийм шийдвэр гаргаснаа мэдэгджээ. Хулсны баавгайг шууд үзэх боломжтой энэхүү хүрээлэнд зөвхөн Хятадад төрөөд зогсохгүй хилийн чанадад төрөөд буцаж ирсэн хулсны баавгайнууд байдаг ажээ. Тус улсад тусгай менежментэд хамаарах үндэсний баялаг болох хулсны баавгай нь идэж, уух хатуу стандарттай байдаг аж. Тэнд ирсэн жуулчдад баавгайд зөвшөөрөлгүй хоол өгөх, эд зүйл шидэх, ус асгах, шил тогшиж цочоох зэргийг хориглодог байна.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.