images

Цахиурын хөндийн зэлүүд бүсэд шинэ хот байгуулна

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2023-08-29


    LinkedIn-ийг үүсгэн байгуулагч Рейд Хоффман зэрэг мэдээллийн технологийн салбарын тэргүүлэгчид Цахиурын хөндийн эзгүй бүсэд шинэ хот байгуулахаар болжээ. Төлөвлөсөн шинэ хотын бүс нь Сан-Франциско хотын зүүн хойд талд байрлах нисэх хүчний баазын орчны зэлүүд газар юм. Р.Хоффман болон бусад хөрөнгө оруулагчид 2017 оноос тус бүсэд газар худалдаж авсан бөгөөд хөрөнгө оруулалтын мөнгөн дүн нь 800 гаруй сая доллар гэсэн тоо гарчээ. Тэдний зорилго бол олон арван мянган хүн амьдрах боломжтой шинэ хот байгуулах явдал юм. Улмаар Цахиурын хөндий болон Сан-Францискогийн мэдээллийн технологийн ажилчдын орон сууцны асуудлыг байгальд ээлтэй эрчим хүч, төгс нийтийн тээврээр хангах замаар шийдвэрлэх зорилготой ажээ. Хотын шинэ бүтээн байгуулалтад хөрөнгө оруулагчдын дунд Apple компанийг үндэслэгч Стив Жобсын бэлэвсэн эхнэр Лорен Пауэлл Жобс багтсан байна.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.