images

Польш болон Балтийн гурван улс "Вагнер" бүлэглэлийг хөөн гаргахыг Беларусиас шаардав

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2023-08-29


   НАТО-гийн зүүн жигүүр болох Польш болон Балтийн гурван улс хөрш зэргэлдээ Беларусийг Оросын хөлсний цэргийн Вагнер бүлэглэлийг нутгаасаа нэн даруй гаргахыг шаардав. Польшийн Дотоод хэргийн сайд Мариус Камински "Бид А.Лукашенкогийн Засгийн газраас "Вагнер" бүлэглэлийг хөөн гаргахыг шаардсан" хэмээн мэдэгдсэн тухай AFP агентлаг мэдээлжээ. Тэрбээр Варшав хотноо Литва, Латви, Эстони улсын Дотоод хэргийн сайд нартай уулзсаныхаа дээрх утга бүхий хамтарсан мэдэгдэл гаргасан байна. Улмаар эмх замбараагүй байдал үүсэх, дүрвэгсдийн шахалт эрчимжих тохиолдолд Беларусьтай хиллэсэн хилээ бүрэн хаахаа М.Камински мэдэгдсэн байна. Өнгөрсөн зургаадугаар сард ерөнхийлөгч В.Путиныг эсэргүүцэн гарсан Е.Пригожиний зэвсэгт бослого бүтэлгүйтсэнээс хойш Беларусь улсад "Вагнер"-ын 4000 орчим хөлсний цэрэг байрлаж байна. Беларусь дахь хөлсний цэргүүдийн тоо удахгүй 10 мянгад хүрнэ гэж ерөнхийлөгч А.Лукашенко дурджээ. "Вагнер" групп байрлаж эхэлснээс хойш НАТО-гийн холбоотон, Европын холбооны гишүүн, Беларусьтай хиллэдэг Польш, Литва, Латви улсууд хилийн хамгаалалтаа эрс чангаруулжээ. Үүнээс гадна Беларусь улс сүүлийн үед Ойрхи Дорнод, Афганистанаас ирсэн цагаачдыг хөрш Польш, Литва, Латвийн хил рүү хөөж, үүнээс болж эмх замбараагүй байдал үүсээд байна. Беларусь улс нь Литватэй 680 км, Польштой 418 км, Латвитай 172 км газраар хиллэдэг ажээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.