images

БНХАУ-ын Элчин сайд Цай Вэньруйг "Алтан гадас" одонгоор шагнажээ

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2023-08-29


    Монгол улсын ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНХАУ-аас Монгол улсад суух Элчин сайд Цай Вэньруйг үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөж, эх орондоо буцахтай нь холбогдуулан хүлээн авч уулзжээ. Энэ үеэрээ Цай Вэньруйг Элчин сайдаар ажиллах хугацаандаа Монгол, Хятадын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг бүх салбарт хөгжүүлэхийн төлөө идэвх зүтгэлтэй ажилласныг өндрөөр үнэлж, "Алтан гадас" одонгоор шагнасан байна. Өдгөө 60 настай тэрбээр хамгийн анх 1986 онд БНХАУ-аас БНМАУ-д суугаа ЭСЯ-ны ажилтанаар манай улсад ирж байжээ. Түүнээс хойш Монгол улсад суугаа ЭСЯ-нд олон удаа томилогдон ажилласан байна. Улмаар 2020 оны хоёрдугаар сард Монгол улсад суух 17 дахь Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайдаар томилогджээ. Онцлоход, Цай Вэньруйг Элчин сайдаар ажиллаж байх хугацаанд буюу цар тахлын үед БНХАУ-ын Засгийн газраас манай улсад 31 сая юанийн өртөг бүхий эм, эмнэлгийн хэрэгсэл, тоног төхөөрөмжийн туслалцаа үзүүлж байв.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.