Хятад улс руу зорчиход PCR шинжилгээний хариу шаардахаа болив
Анд нөхдийн мэдээ
2023-08-30
Хятад улс гадааадын аялагчдаас “COVID-19” шинжилгээний сөрөг хариу шаардахаа зогсоохоор шийдвэрлэснээ өчигдөр зарлалаа. Тус улс 2020 оны гуравдугаар сараас эхлэн гурван жил гаруй хугацаанд хилээр дамжин орж ирж буй иргэдэд ийм шаардлага тавьж ирэв. Харин гадаадаас ирсэн иргэдийг тусгаарлах арга хэмжээг өнгөрсөн нэгдүгээр сараас цуцалсан. Улмаар гадаад улс руу хийх нислэгээ нэмэгдүүлж, иргэдийнхээ аялах боломжтой орны тоог нэмэгдүүлсээр байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.