images

Япон: Сансрын станцад ажиллаж буй хүмүүст зориулсан гоо сайхны бүтээгдэхүүн бүтээж байна

Б.Бадамзул

Анд нөхдийн мэдээ

2023-08-30


   Японы гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэгч томоохон компаниуд болох “Pola”, “ANA Holdings” хамтран арьс арчилгааны өвөрмөц бүтээгдэхүүн үйлдвэрлэж буйгаа даваа гарагт мэдээллээ. Учир нь, тус бүтээгдэхүүнийг Японы сансрын агентлагийнхан хэрэглэх бөгөөд 2024 онд Олон улсын сансрын станцад хүрэх гэнэ. Улмаар тус станцад аваачсан анхны гоо сайхны бүтээгдэхүүн болно гэдгийг онцлов. “Pola” компани “"Cosmology" нүүр угаагч саван, чийгшүүлэгч зохион бүтээсэн бол “All Nippon Airways” компанийн толгой компани болох “ANA Holdings” сансрын бага таталцалтай орчинд ашиглахад зориулсан тусгай загвар гаргажээ. Ингэхдээ тэд энгийн амьдралаас сансарт очиж буй тэр хүмүүсийн  амьдралын хэв маягт тохирох, асуудлыг нь шийдвэрлэхүйц бүтээгдэхүүн гаргахын тулд Японы сансрын агентлагаас судалгаа авсан байна. Улмаар Олон улсын сансрын станцад усны нөөц хязгаарлагдмал тул нүүр цэвэрлэгчийг арчихад хялбар байхаар бүтээжээ. Мөн сансарт хэт хуурай учир тусгай чийгшүүлэх найрлагыг тус бүтээгдэхүүнд оруулсан байна. Уг хоёр компани сансрын станц дахь ажилчдыг тав тухтай, царай зүс нь сайхан байхад зориулсан бүтээгдэхүүн үйлдвэрлэх зорилготой “CosmoSkin” төслийг 2020 онд эхлүүлсэн аж. Энэ тухай ANA компани "Олон улсын сансрын станц, агаарын хөлөг хоёрын доторх нөхцөл ижил төстэй байдаг нь ийм бүтээгдэхүүн үйлдвэрлэх хөшүүрэг болсон" гэв. “Pola” компани бүтээгдэхүүнүүдээ онгоц нисэж байх үед бүхээгийн ажилтнууд дээр туршжээ. Японы сансрын нисгэгч Кимияа Юүи 2024 онд ОУСС-д ажиллахдаа нүүр цэвэрлэгч, чийгшүүлэгч хоёрыг авч явах бөгөөд энгийн хэрэглэгчид энэ багцыг аравдугаар сарын 1-нээс 50 долларын үнээр худалдан авах боломжтой аж. Гэхдээ тус бүтээгдэхүүнийг хийх нөөц хязгаарлагдмал тул түгээмэл ашиглах боломжгүй юм.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.