images

 BBC-ийн хуучин захирал CNN-ийг удирдана

Б.Бадамзул

Анд нөхдийн мэдээ

2023-08-31


   Америкийн "New York Times" сонин, Их Британийн BBC телевизийн захирлаар ажиллаж байсан Марк Томпсон АНУ-ын CNN телевизийг удирдахаар боллоо. CNN компанийн толгой "Warner Bros Discovery" компанийн гүйцэтгэх захирал Дэвид Заслав уг үйл явдлын тухай "Энэ чухал цаг үед сэтгүүл зүй болоод CNN-д түүний хүч хэрэгтэй. М.Томпсон бол дэлхийн нөлөө бүхий хэвлэл мэдээллийн хоёр том байгууллагыг дижитал эринд шилжүүлсэн шилдэг шинийг санаачлагч" гэжээ. М.Томпсон 2004-2012 онд BBC телевизийн ерөнхий захирал, 2012-2020 онд NYT сонины гүйцэтгэх захирал, ерөнхийлөгчийн албыг хашсан юм. Харин АНУ-ын зах зээлд үнэлэмж нь огцом уруудаж байгаа CNN телевиз CNN Max шинэ стрийминг үйлчилгээ нэвтрүүлэх гэж байгаа аж. Тиймээс уг үйлчилгээг амжилттай нэвтрүүлэх, хэвлэл мэдээллийн зах зээлд үнэлэмжээ нэмэгдүүлэхийн тулд туршлагатай мэргэжилтэн компанидаа ажилд авч буй нь энэ юм. Энэ үйл явдлын тухай М.Томпсон "Шинэ хамт олонтойгоо CNN-ийн ирээдүйг амжилттай бүтээхийн төлөө ажилдаа ханцуй шамлан орохыг тэсч ядан хүлээж байна" хэмээн ярьжээ. Тэрбээр аравдугаар сарын 9-нд шинэ ажилдаа орно.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.