images

"iPhone 15" гар утсыг есдүгээр сарын 12-нд танилцуулна

Б.Бадамзул

Анд нөхдийн мэдээ

2023-08-31


   "Apple" компани Калифорниа мужийн Күпертино дахь төв салбартаа есдүгээр сарын 12-нд ухаалаг гар утасны шинэ загвараа танилцуулах хэвлэлийн бага хурлыг хийхээр тов тогтоож, урилга илгээж эхэллээ. 2020 оноос эхлэн шинэ гар утасны видео танилцуулгыг нээлтээс өмнө хэрэглэгчдэд харуулж ирсэн тус компани энэ удаа компанийнхаа вэбсайтаар нээлтийн ёслолыг шууд дамжуулна. Хэрэглэгчид болон шинжээчид шинэ гар утсыг Европын холбооны шинэ хуулийн улмаас USB-C цэнэглэгчний оролттой хэмээн таамаглаж буй. Харин "Apple" компани "iPhone 15" гар утсыг танилцуулах үйл ажиллагааны үеэр шинэ загварын, үйлдлийн системийн шинэ хувилбар iOS 17, шинэчилсэн үйлдлийн системтэй "iWatch" ухаалаг цагийг мөн танилцуулахаа мэдээлжээ.

 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.