images

Ирэх сард Монгол, Хятадын экспо болно

Н.Ариунсайхан

Анд нөхдийн мэдээ

2023-08-31


    Өвөр Монголын Хөххотод ирэх сарын 6-10-ны өдрүүдэд  “Монгол-Хятадын экспо” арга хэмжээ болно. Хоёр жил тутамд зохион байгуулдаг тус үйл ажиллагаа нь цар тахлын улмаас хоёр жил завсарлаад байсан юм. Энэ удаагийн экспог манай улсын ХХААХҮЯ болон бусад яам, агентлаг, Хятадын талаас Худалдааны яам, Өвөр Монголын Ардын засгийн газар хамтран зохион байгуулна. Албаныхан үзэсгэлэн, худалдаанд нийт 500 гаруй аж ахуйн нэгж, байгууллагыг оролцуулахаар төлөвлөсөн бөгөөд бараа бүтээгдэхүүнийг тээвэрлэх, хилээр нэвтрүүлэх зохих журмыг Хятадын тал баталж, бэлтгэл ажлыг хангаж байгаа ажээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.