images

ШУТИС-ийн лицей сургуульд мэдээллийн технологийн анги нээжээ

Н.Ариунсайхан

Анд нөхдийн мэдээ

2023-08-31


    Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн харьяа ахлах сургуульд мэдээллийн технологийн анги нээжээ. Энэ чиглэлээр суралцах сонирхолтой, есдүгээр ангиа төгссөн хүүхдүүдийн бүртгэлийг энэ сарын 21-нээс эхлэн долоо хоногийн турш явуулжээ. Улмаар шалгаруулалтад нийт 50 хүүхэд тэнцэж, ЦХХХ-ны сайд Н.Учрал өчигдөр суралцах эрхийн бичгийг нь гардуулан өгсөн байна. Эдгээр сурагчид мэдээллийн технологийн гүнзгийрүүлсэн хөтөлбөрөөр компьютерын программчлалд суралцах, МХХТ болон дижитал шилжилтийн технологийг мэдээлэл боловсруулах зэрэг арга барилд суралцах бөгөөд хоёр ангид хуваагдан хичээллэх юм байна.

 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.