Төв аймгийн багш нарт 841 компьютер гардуулав
Анд нөхдийн мэдээ
2023-08-31
Төв аймгийн багш нарын бага хурал өчигдөр болж, энэ хичээлийн жилд хэрэгжүүлэх зарим бодлого, зорилт, суралцах орчин нөхцөл, сургалтын чанарыг сайжруулах талаар санал солилцжээ. Энэ үеэрээ БШУЯ-наас тус аймгийн багш нарт эхний ээлжийн 841 ширхэг компьютер гардуулан өгөв. Тодруулбал, БШУЯ, “Google” компанитай хамтарч "Багш бүрд компьютер" хөтөлбөрийг энэ жилээс тус аймагт хэрэгжүүлэхээр болсон байна. Төв аймаг энэ хөтөлбөрийг хэрэгжүүлж буй зургаа дахь аймаг болж байгаа бөгөөд 1.5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар орон нутгийн ЕБС, цэцэрлэгүүд, МСҮТ-ийн багш нарыг цахим сургалтын “Chromebook” компьютерээр хангахаар болжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.