Японы ерөнхий сайд Фүмио Кишида загасчидтай уулзаж далайн хоол зооглов
Анд нөхдийн мэдээ
2023-08-31
Японы ерөнхий сайд Фүмио Кишида Токиогийн Тоёосу загасны захын ажилчидтай өнөөдөр уулзаж далайн бүтээгдэхүүний дээжээр зоог барилаа. Тэд Хятад улс тус улсаас бүх төрлийн далайн бүтээгдэхүүн худалдаж авахгүй байх хориг тавьсан нь ямар нөлөө үзүүлж буй талаар ярилцжээ. Загасчид цөмийн реакторын хөргүүрийн цэвэршүүлсэн усыг далайд асгаж эхэлснээс үүдэн борлуулалт нь 90 хувь буурсан тухай хэлсэн байна. Харин Ф.Кишида “Шинжлэх ухааны үндэслэлгүйгээр тавьсан худалдааны хоригоо цуцлахыг Хятад улсаас шийдвэртэй шаардана" гэж сэтгүүлчдэд мэдэгдэв. Мөн Японы загасчдын агентлаг "Энэ арга хэмжээ Фүкүшимагаас ирээгүй хаа холын Хоккайдогоос ирсэн загасны борлуулалт, үнэд хүртэл нөлөөлж байна" гэжээ. Тиймээс Японы Засгийн газар дотоодын хэрэглэгчид далайн бүтээгдэхүүнээ илүүтэй хэрэглэж, экспорт хэцүүдсэн энэ үед загасчдадаа туслахыг уриалав. Улмаар АНУ, Европын орнууд руу далайн бүтээгдэхүүн экспортлох шинэ гарц нээхээ амлалаа.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.