images

Таэквондогийн ДАШТ-ээс Украины тамирчид хошой мөнгөн медаль хүртэв

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2023-08-31


   2023 оны Дэлхийн таэквондогийн холбооны залуучуудын аварга шалгаруулах тэмцээнд Украины баг хошой мөнгөн медаль хүртлээ. Энэ нь тус холбооноос бүх насны ангилалд зохиогдсон тэмцээнд Украины үзүүлсэн хамгийн дээд амжилт ажээ. Багийн дасгалжуулагч Назар Котяш "Бид том мөрөөдөл тээж энд ирсэн. Хэдийгээр зорьж байсан алтан медалиа авч чадаагүй ч маш үнэ цэнэтэй хоёр мөнгөн медаль авлаа. Тамирчдаараа бахархаж байна" гэжээ. Улмаар "Манай тамирчид хүнд хэцүү, аюултай орчинд бэлтгэл сургуулилтаа хийж байсныг би хэнээс ч илүү мэднэ. Гэхдээ бид ялагч боллоо. Дахиад ч найдвар байна" гэсэн байна. Оростой дайн эхэлснээс хойш Украины ихэнх тамирчид Польш зэрэг гуравдагч орнуудад бэлтгэл сургуулилтаа хийж байгаа юм. Мөн Герман, Испани, Польш, Итали зэрэг оронд бэлтгэлээ хийсээр энэ удаагийн тэмцээнд эрэгтэй, эмэгтэй нийт 16 тамирчин оролцсон байна. Эрэгтэйчүүдийн 43-59 килограммын жинд 13 настай Кирилл Кузнецов, Полина Тупчий нар мөнгөн медаль хүртжээ. Эдгээр хоёр тамирчин Киев хотдоо бэлтгэл сургуулилт хийдэг байсан аж. Кирилл Кузнецов шагнал гардуулах ёслол дээр төрийн далбаагаа мандуулж мөнгөн медалийн баяр хөөрөө хуваалцжээ. 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.